Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Сургалт, хөгжлийн хэлтэс /Сургалтын төв/ нь Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг болохтой холбогдуулан архив бичиг хэргийн ажилтнууддаа 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр компанийн төв байрны хурлын зааланд 4 цагийн сургалтыг  Архивын Ерөнхий Газрын  Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын хяналтын улсын байцаагч Б.Гантулгаас авлаа. Сургалтаар эрх зүйн баримт бичиг, төрийн байгууллагын архив, албан хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зохион байгуулах тухай тогтоол, удирдамж, төв комиссын нийслэл, орон нутагт ажиллах хуваарь, байгууллагын архивын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлалын талаар тодорхой ойлголтыг өгч, Улсын үзлэг зохион байгуулахад холбогдох Монгол Улсын хууль, Засгийн газрын болон бусад тогтоол, стандарт, Архивын газрын даргын тушаалыг танилцуулж, Албан хэрэг хөтлөлтийн талаар тодорхой ойлголтуудыг өглөө.

Сургалтад танхимаар 25 ажилтан, Онлайнаар аймаг дүүргийн нярав, бичиг хэргийн ажилтнууд 21, төв аппаратын 10 ажилтан нийтдээ 56 ажилтнууд хамрагдаж, байгууллагын архивыг бүрдүүлэх, баримт бичгийн бүрдэл, тэдгээр тавигдах шаардлагууд, төрийн байгууллагын архив, албан хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгтэй холбоотой асуудлуудын талаар заавар зөвлөгөө авч идэвхтэй оролцлоо.

Сургалтад оролцсон нийт ажилтнууддаа амжилт хүсье.

СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС