Сонгон шалгаруулалтын нэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Энхтайвны өргөн чөлөө-1 хаягт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ компанийн төв байрны цагтай цамхагийн зүүн болон хойд тус тус 146м2 талбайтай ханыг реклам, сурталчилгааны самбар байрлуулах зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг үндэслэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Энхтайвны өргөн чөлөө-1 хаягт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ компанийн төв байрны цагтай цамхагийн хойд талын 146м2 талбайтай ханыг реклам, сурталчилгааны самбар байрлуулах зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн газрын төв байранд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.
1.Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
|
№ |
Түрээслэгч байгууллагын нэр |
Талбайн хэмжээ |
Төлбөр |
|
|
|||
|
1 |
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Энхтайвны өргөн чөлөө-1 хаягт байрлах Мэдээлэл холбооны сүлжээ компанийн төв байрны цагтай цамхгийн зүүүн болон хойд хана |
|
41095.89 |
2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
|
Сонгон шалгаруулалтын хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна. |
|
Материал хүлээн авах хугацаа |
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн газрын төв байранд өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус компанийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 15:00 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын төв байрны 101 тоот өрөөнд нээж дүгнэнэ. |
|
Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ |
Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ Улаанбаатар хотод 41095.89 (Дөчин нэгэн мянга ерөн таван төгрөг наян есөн мөнгө) төгрөг. |
|
Оролцогчдийн бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих) · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт); · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал бүхий албан бичиг, хувь хүний өргөдөл |
3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн утсаар болон цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байр
Холбогдох ажилтан: Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнхзаяа
Холбогдох утасны дугаар: 70112220