Худаг, сувагчлалын түрээс
ХУДАГ, СУВАГЧЛАЛЫН ТҮРЭЭС
Улаанбаатар хот болон бүх аймагт ашиглагдах кабель шугамын байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааны түвшинг дээшлүүлэх, оновчтой болгох чиглэлээр харилцаа холбооны операторууд, сүлжээ ашиглагч төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж нийт 110 байгууллагад кабелийн худаг, сувагчлал түрээслүүлэх болон техникийн үзүүлэлт хангасан физик кабелийн хос шугам түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатар хотын хэмжээнд 6 дүүрэг 7 станцын хүрээнд 6555 ширхэг худаг, 527235.5 метр сувагчлалыг түрээсээр ашиглуулах боломжтой бөгөөд Улаанбаатар хот дах салбараас боловсруулсан техникийн нөхцөлийг үндэслэн түрээсийн гэрээ хийж ажиллаж байна.
ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ:
Та гэрээ байгуулах бол эхлээд албан бичгээр хүсэлтээ ирүүлэн тухайн хүсэлтийн хариу болох техникийн нөхцөлийг гаргуулна.
Техникийн нөхцөл хүсэхэд бүрдүүлэх материал:
1. Албан бичиг
2. А даалгавар
3. Байршлын схем зураг, зоорийн давхарын байгуулалт
4. Газар эзэмших гэрчилгээ, кадастр
5. Мөнгө тушаасан баримт
Эдгээр захиалгыг та факс, и-мэйлээр урьдчилан өгч болно. Та манай компанийн төв дээр өөрийн биеэр ирж гэрээ байгуулах эсвэл энд дарж vйлчилгээний гэрээг авч бөглөөд илгээхэд л хангалттай.
Та гэрээ байгуулахаар ирэхдээ олгосон шилэн кабелийн А техникийн нөхцөл, ААН гэрчилгээний хуулбар, холбогдох бусад баримт бичгийг авч ирнэ.
Үйлчилгээнд холбогдох:
Гэрээ байгуулж vйлчилгээний төлбөрийг төлсний дараа Технологийн удирдлага, төлөвлөлтийн газраас худаг, сувагчлалд ажиллах зөвшөөрөл авч ажил хийгдэж эхэлснээр үйлчилгээ эхлэх бөгөөд гэрээнд заасан хугацаанд ажил хийгдэж дууссаны дараа шилэн кабелийн гүйцэтгэлийн актыг Технологийн удирдлага, төлөвлөлтийн газар болон аймгуудын газарт актаар хүлээлгэн өгнө.