Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
Худалдан авах ажиллагааны тайлан, төлөвлөгөө

Худалдан авах ажиллагааны 2021 оны тайлан

2026.06.25

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12-р сарын 08-ны 638 дугаар тогтоолоор батлагдсан компанийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2020 оны 12-р сарын 14-ны өдрийн 76/03 дугаар тогтоолоор батлагдсан компанийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.

2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нь нийт 7 бүлэг 28 нэр төрлийн 25 багц худалдан авалтыг 6,622.4 сая төгрөгөөр зохион байгуулахаар батлагдсан бөгөөд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 07-р сарын 08-ны 302 дугаар тогтоолоор нэмэлт тодотгол орсоны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орж 7 бүлэг 29 нэр төрлийн 26 багц худалдан авалтыг зохион байгуулахаар болсон.

Төлөвлөгөөнд тусгагдсан 26 багц худалдан авалтаас жилийн эцсийн байдлаар 21 багц худалдан авалтыг 3,827.5 сая төгрөгөөр 257.9 сая төгрөгийн хэмнэлт гарган амжилттай зохион байгуулаад байна.

Д/дТухайн жилд худалдан 
авах бараа, 
ажил үйлчилгээний 
нэр төрөл, тоо хэмжээ

Тоо хэмжээ

Төлөвлөгөө

Гэрээ
хийгдсэн дүн
Гүйцэтгэлийн 
хэмнэлт
Хэрэгжээгүй 
ажлууд
1Орон нутгийн салбарын технологийн барилга4173,4503126,092969,046,390
2Цамхаг1120,637---120,637
3Үндсэн сүлжээний өргөтгөл33,707,002440,27166,7293,200,000
4Өгөгдлийн сүлжээний өргөтгөл52,489,86752,333,995155,871-
5Сувагчлал, кабель шугамын өргөтгөл9326,6197289,45114,05223,116
6Технологийн багаж, техник хэрэгсэл2294,0002276,27517,725-
7Зай тэжээлийн шинэчлэл, хөргөлтийн тоног төхөөрөмж2364,0342361,5032,531,0-
 Дүн267,475,607213,827,587257,8773,390,143

2021 онд хэрэгжээгүй 3,390,143.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээнүүдээс 3.2 тэрбум төгрөгийн гадаадын зээлээр хэрэгжих төсөл нь хойшилсон, бусад арга хэмжээ нь цар тахлын улмаас хэрэгжээгүй болно.