Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
Үйл явдал

НЭТКОМЧУУД 5S МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-07-02 · 151 үзсэн
НЭТКОМЧУУД 5S МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

5S МЕНЕЖМЕНТ

Ажлын байрны 5S зохион байгуулалтыг хэрэгжүүлэх  нь байгууллагын амжилтад хүрэх гол түлхүүр болсон байнгын сайжруулалт, системтэй хандлагын эхний алхам юм.  

Ажлын гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх, бүтээмжийг  нэмэгдүүлэх,  ажлын байрны эмх цэгц,  тохижилтыг сайжруулах  ажлын  төлөвлөгөөний дагуу эхний 3S -ийг 2026 оны 06-р сарын 18-ны өдрөөс 07-р сарын 06-ны өдрийг дуустал  шат дараалалтайгаар  хэрэгжүүлнэ.

1-р S Seiri-Sorting- Ангилан ялгах - Ажлын байран дээрх  хэрэгцээтэй    хэрэгцээгүй зүйлсийг ангилан ялгаж хэрэггүйг нь устгах, холдуулах;
2-р S Seiton-/Set in order- Цэгцтэй байрлуулах  – Хэрэгцээтэй зүйлсийг авч хэрэглэхэд хялбараар байрлуулах, эрэмбэлэх;
3-р S Seiso-Clean/cleanliness/Shine –Цэвэрлэх - Ажлын байрыг цэвэрлэж, эмх замбараагүй байдлыг арилгах