ЭМГЭНЭЛ
РАДНААБАЗАРЫН ЧУЛУУНБААТАР/1958-2026/
Монгол Улсын "Онц холбоочин" Раднаабазар овогтой Чулуунбаатар нь 2026 оны наймдугаар сарын 31-нд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, үе үеийн ажлын хамт олон, найз нөхөд, харилцаа холбооны салбарынхан бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Р.Чулуунбаатар нь 1958 онд Хөвсгөл аймгийн Түнэл суманд Раднаабазарын гурав дахь хүү болон мэндэлж, бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжин 1966-1976 онд Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль, 1976-1981 онд МУИС-ийн Холбооны инженерийн ангид суралцан төгсөөд 1981-1988 онд Баянхонгор аймгийн Холбооны газарт инженерээс эхлэн Холбооны газрын даргаар ажиллаж байв.
Үргэлжлүүлэн 1988 оноос Холбооны яамны Улс, хот хоорондын ярианы албаны дарга, 1990 оноос Холбооны барилга монтажийн газрын ерөнхий инженер, 1995 оноос Холбооны хангамжийн газрын орлогч даргаар тус тус ажиллаж байгаад 1999 оноос Холбооны барилга угсралтын ажил гүйцэтгэдэг "ТСБ" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм.
Р.Чулуунбаатар нь аймаг, сумын депутатаар удаа дараалан сонгогдон ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын "Онц холбоочин" цол тэмдгээр шагнагдсан харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.
Түүний харилцаа холбооны салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, хамт олноо манлайлан зохион байгуулах ур чадвар, шударга, хүнлэг, сайхан сэтгэл, цовоо цолгиун дуу хоолой бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан орших болно.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Мэдээлэл Холбооны Сүлжээ компанийн хамт олон, үе үеийн холбоочин нөхдөөс нь.
Холбоотой мэдээ
МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 863 МВТ-ЫН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧГҮҮД БАЙГУУЛЛАА
МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛЛАА
Нэгдмэл зорилго, хамтын хүчин чармайлт томоохон үйл хэргийг бүтээдэг.