Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
Үйл явдал

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

2026-10-01 · 149 үзсэн
ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

        Монгол Улсын хөгжил дэвшил, мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн түүхийг бүтээлцэж, эрдэм мэдлэг, арвин туршлага, сэтгэл зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад холбоочид та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна.

       Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь ахмад настнуудаа дэмжих, нийгмийн баталгааг хангах бодлогын хүрээнд Ахмадын зөвлөлийг байгуулж, ажиллах журмыг дэмжин баталлаа.

       Энэхүү журмын дагуу Ахмадын сангийн мөнгөн хөрөнгийг ахмад холбоочид та бүхэн өөрсдийн Зөвлөлөөрөө дамжуулан бие даан зарцуулах, төлөвлөсөн үйл ажиллагаандаа ашиглах боломжийг анх удаа бүрдүүлснээ дуулгахад таатай байна.

       Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн нийт ахмад холбоочид та бүхэнд Ахмадын баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, урт нас, удаан жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК-ИЙН 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.АДЪЯАСҮРЭН