Үйл явдал
МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 863 МВТ-ЫН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧГҮҮД БАЙГУУЛЛАА
2026-08-26
·
22 үзсэн
COP17 “Монгол Улсад ногоон дата төв байгуулах эдийн засгийн боломж”
COP17-ын үеэр АНУ, БНСУ, БНХАУ, Сингапур болон Монгол Улсын нийт 10 байгууллага, компанитай эрчим хүчний хэмнэлттэй хиймэл оюун, ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгүүд байгууллаа.
Эдгээр санамж бичгийн хүрээнд Монгол Улсад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 863 МВт-ын хүчин чадал бүхий дата төвүүдийг хөгжүүлэх, эрчим хүч, өгөгдөл, хиймэл оюунд тулгуурласан өндөр өгөөжтэй шинэ эдийн засгийн салбарын хөгжлийн суурийг тавих боломж бүрдэж байна.


