Мэдээлэл холбооны сүлжээ компани ISO 9001:2015 болон ISO 27001:2022 стандартуудыг нэвтрүүлж байна
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2022 стандартуудыг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлж байна. Энэхүү ажил нь үйлчилгээний чанар, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
Хэрэгжилтийн хүрээнд компанийн одоогийн үйл ажиллагааг стандартын шаардлагатай харьцуулан үнэлэх, шаардлагад нийцсэн бодлого, журам, заавар, баримт бичгийг боловсруулах, ажилтнуудад сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлууд багтаж байна.
Мөн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлж үнэлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, дотоод аудит зохион байгуулах, илэрсэн үл нийцлийг арилгах ажлуудыг төлөвлөсөн.
Олон улсын стандартуудын хэрэгжилтээр компанийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, чанарын болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхийг зорьж байна. Хэрэгжилтийн дараагийн шатанд баталгаажуулалтын аудитад бэлтгэж, стандартын гэрчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.
