Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
Үйл явдал

Нэгдмэл зорилго, хамтын хүчин чармайлт томоохон үйл хэргийг бүтээдэг.

2026-08-17 · 8 үзсэн
Нэгдмэл зорилго, хамтын хүчин чармайлт томоохон үйл хэргийг бүтээдэг.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд олон нийт өргөн хүрээнд нэгдэн, өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

🌍 Энэхүү дэлхийн хэмжээний хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК нь хурал зохион байгуулагдах бүх байршлыг шилэн кабель болон худаг, сувагчлалын байгууламжаар холбож, өндөр хурдны интернэт, харилцаа холбооны нэгдсэн сүлжээний дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн онцгой байдал, гамшгийн үеийн харилцаа холбоо, нөөц сүлжээ, кибер хамгаалалт, бүрэлдэхүүний харилцаа холбоо, холбооны суваг, хэрэгслийн бэлэн байдал, сүлжээний ачаалал болон кибер ослын эрсдэлийг хянах чиглэлээр ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээ авах, харилцаа холбооны тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж байна.

КОП17-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулах үйл хэрэгт мэргэжлийн ур чадвар, хариуцлага, шуурхай ажиллагаагаар хувь нэмрээ оруулан, бидэнтэй нэг зорилгын төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллаж буй "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа КОП17-ын амжилтын салшгүй нэг хэсэг юм.

🌱ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ