Үйл явдал
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймаг дахь газрын дарга Оюуны Од-Эрдэнэ нь Монгол Улсын Гавьяат холбоочин цол хүртлээ
2026-11-27
·
19 үзсэн
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн өдөр “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Хэнтий аймаг дахь газрын дарга Оюуны Од-Эрдэнэ нь Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат холбоочин цол хүртлээ.
О.Од-Эрдэнэ харилцаа холбооны салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, залуу холбоочдодоо түшиг тулгуур, үлгэр дуурайл болж ирсэн билээ.
Эрхэм хүндтэй цол хүртсэн Танд компанийн нийт хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Танд эрүүл энх, аз жаргал, ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе!