Үйл явдал
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ
2026-07-31
·
11 үзсэн
Холбоочдын баяр
Хүндэт холбоочид, салбарын ахмад үе, инженер техникийн ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд, нийт хамт олон Та бүхэндээ, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Та бидний хичээл зүтгэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын үндэсний харилцаа холбооны сүлжээ улам бэхжин хөгжиж, ирээдүйн дижитал хөгжлийн бат бөх суурь болсоор байна.
Эрхэм холбоочиддоо эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С. АДЪЯАСҮРЭН