Мэдээлэл холбооны сүлжээ компанийн ажилтнууд хөл хорионы үед эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллалаа
2021-02-25 03:22:46

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, УОК, НОК-ын гаргасан шийдвэрийн дагуу нийтийн хэв журмыг сахиулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор МХС ХХК-ийн ажилтнууд хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэн 02- дугаар сарын 11-ний өдрөөс 23-ний өдрийн хооронд ажиллалаа. Энэ ажлын хүрээнд Г.Баасанжав БЗД-ийн 14 хороо, Г.Оргил ХУД-ийн 4 хороо, З.Чинзориг БГД-ийн 18 хороо, Э.Төгссайхан ХУД-ийн 7хороо, Д.Бэгзсүрэн СБД-ийн 12хороо, Б.Анхбаяр ХУД-ийн 15 хороо, Т.Энхтүвшин БЗД-ийн 28 хороо, Ч.Отгонцэрэн БГД-ийн 1 хороо, Д.Нэргүйбаатар ХУД-ийн 15 хороо, Ц.Ганболд БЗД-ийн 19 хороо, Б.Билгүүн ХУД-ийн 15 хороонд тус тус хувиарлагдсан байрлалд өдөр бүр 8 цагийн турш хөл хорионы үеийн хэв журам сахиулах эргүүлийн хариуцлагатай үүрэгт ажлаа 10 дах өдрөө амжилттай ажиллаж байна.