Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах сургалтад МХС ХХК-ийн Орхон аймгийн газар Мэдээлэл харилцаа холбооны ангийг удирдан зохион байгуулж оролцлоо.

Орхон аймгийн Орон нутагт болзошгүй аюул осол гарсан үед орон нутгийн удирдлага, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамтдаа эхний ээлжийн арга хэмжээг зохион байгуулж ард иргэдийн өмнө төрийн ажил үйлчилгээ, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж нутгийн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангах өндөр үр дүнтэй сургалт  2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болж өндөрлөлөө. Тус сургалтад Орхон аймгийн 69,348 иргэн аюулгүй цэг талбайд цуглан идэвхтэй оролцсон иргэн бүр илүү хариуцлагатай болж буйг харуулж байлаа. 

 

 

Дадлага сургалт нь дараах чиглэлээр явагдсан. Үүнд:

- Уулын баяжуулах үйлдвэрт мэргэжлийн ангийн сургалт

- Төмөр замын ослын үеийн сургалт 

- Орон сууцны барилга нурсан тохиолдолд эрэн хайх мэргэжлийн цогц дадлага сургалт 

- ОБЕГ нисэх хүчинтэй болсонтой холбоотойгоор эрэн хайх аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулсан онцлогтой байлаа. 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд МХС ХХК-ийн Орхон аймгийн газрын хамт олон Мэдээлэл харилцаа холбооны мэргэжлийн ангийг зохион байгуулж түүнтэй холбоотой төлөвлөгөө боловсруулан батлуулж амжилттай оролцлоо. 

Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн Орхон аймгийн газрын Ерөнхий инженер Ц.Зориг баг хамт олноо манлайлан, удирдаж амжилттай оролцож ОБЕГ-ын III зэргийн одонгоор шагнуулсанд нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе.