21 аймаг, дүүргийн газрын ажилтнуудад “Ашиглалт үйлчилгээний гэрээ”-ний 2022 оны хагас жилийн урамшуулал олголоо.

Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэр дэх сум суурин, баг, уул уурхайн бүс, хилийн боомтуудын үүрэн холбооны оператор компаниудтай “Ашиглалт үйлчилгээний гэрээ” байгуулан тус байгууллагуудын 1300 гаруй цэгт байрлалтай станцуудын сүлжээний тасралтгүй ажиллагааг 24 цагаар ханган ажилладаг.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/103 тоот “Ашиглалт үйлчилгээний гэрээгээр ажил гүйцэтгэсэн аймаг, дүүргийн газруудад нэмэгдэл хөлс олгох тухай” тушаалын дагуу 2022 оны эхний хагас жилд захиалга гүйцэтгэсэн 21 аймаг, дүүргийн ашиглалтын газрын инженер, техникийн ажилтануудад дараах урамшууллыг олгон тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Үүнд: 

1. Нийт 337 жолооч болон инженер, техникийн ажилтнуудад 69,4 сая төгрөгийн нэмэгдэл

2. Үүрэн холбооны оператор компаниудын 1452 сайтын бэлэн байдал болон үйл ажиллагаа бэлэн байдлыг хангаж ажилласан сумдын салбарын ажилчдад 25,9 сая төгрөгийн нэмэгдэл хөлс олголоо. 

Тушаалын хүрээнд нийт 95,3 сая төгрөгийн урамшуулалыг олголоо.