"Үндэсний өгөх өдөр аян"-д нэгдлээ

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдөр уламжлал болгон тэмдэглэдэг Үндэсний өгөх өдөр аян энэ жил "Урам өгье" уриан дор 12 дах жилдээ зохион байгуулагдлаа.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн салбар газруудын хамт олон бид нийгэмд гэрэл нэмж, сайн сайхан үйлсийг түгээх зорилгоор  Кристина Ноблийн Хүүхдийн Санд мөнгөн хандив болон ном сурах бичиг, сургалтын эрх бусад хэрэгцээт зүйлсийг хүлээлгэн өгч хандивлалаа. 

Кристина Ноблийн Хүүхдийн Сан болон сангийн нийт хүүхдүүдийн нэрийн өмнөөс манай хамт олонд ирээдүйн сайн сайхны төлөө хандив өргөж, үйл ажиллагааг дэмжин ажилласанд Талархал гардуулсан юм.