Шинэ жилийн мэнд хүргэе

Монгол эх орныхоо 21 аймаг, 331 сум сууринд 24 цагаар тасралтгүй ажиллаж, нийт 1515 цэгт байнгын үйлчилгээгээ үзүүлж, Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны урсгалыг саадгүй, чанартай, өндөр хурдаар дамжуулах, техник тоног төхөөрөмж, технологийн сүлжээний үндсэн ачааллыг нэр төртэйгээр үүрч, чимээгүй даруухнаар чин зүтгэлтэйгээр хөдөлмөрлөж, халуун хүйтэн, цас бороог ч үл анзааран зүтгэн хичээж яваа “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК -ийн 1600 гаруй инженер, техникийн ажилтнууд, нийт хамт олондоо ирж буй шинэ 2023 оны халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2022 он Мэдээлэл холбооны сүлжээ ХХК -ийн хувьд улс болон хот хоорондын сүлжээгээ улам өргөтгөн тэлж, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой өсгөж, Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны үндсэн сүлжээний хэвийн үйл ажиллагааг найдвартай ханган ажиллаж, улс орныхоо өмнө болон нийт харилцагч байгууллагууд, тэднээр үйлчлүүлдэг 3.4 сая монголчуудынхаа өмнө хүлээсэн үүргээ иж бүрэн, итгэл төгс биелүүлж, амжилт бүтээлээр дүүрэн ажилласан жил байлаа.

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-тай хамтран ажилладаг, манай сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан үйлчилгээгээ хүргэдэг, үүрэн холбооны болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч нийт компаниуд, төрийн болон хувийн байгууллагууд, олон улсын хамтрагч анд нөхөд болон биднийг дэмжин ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт монголын ард түмэн та бүхэнд минь угтан ирж шинэ 2023 он аз жаргал, амжилт бүтээл, хөгжил дэвшил, амьдралын сайн сайхан бүхний дээдийг бэлэглэх болтугай.

Та бүхэн минь шинэ оноо аз жаргалтай сайхан угтаарай.

 Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацын ерөнхийлөгч

                                     Б. МӨНХБАТ