Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь ажиллагсдынхаа эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилтынхоо хүрээнд БНСУ-ын тэргүүлэх дөрвөн эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын тэргүүлэх чиглэлийн шилдэг нэр бүхий 4 эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд телемедицин буюу зайнаас анагаах, оношлох үйлчилгээг нэвтрүүлэх, компанийн инженер техникийн ажилтан, нийт ажиллагсдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр эмчилгээ, үйлчилгээ хийлгэх зэрэг цаашдын үйл ажиллагааны талаар харилцан тохиролцож, цаашид хамтран ажиллахаар шийдвэрлэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

     1. Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг

Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь хоол боловсруулах эртний хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар, зүрх тархины судасны эмгэг, мэс заслаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлгийн нэг юм.

    2. Catholic Kwandong University - Олон улсын Сонму Эмнэлэг

Олон улсын Сонму эмнэлэг нь урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх, тархины хавдрын мэс засал, урологийн мэс засал БНСУ-даа тэргүүлдэг эмнэлэг. Зүрх судас, мэдрэл, хөх, бамбай булчирхайн төв, цээжний хөндийн мэс засал зэрэг чиглэлээр 2018 онд БНСУ-ын шилдэг эмнэлгээр шалгарч байсан. Тус эмнэлэг нь 2022 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 14 настай Монгол охинд 14 цагийн урт хугацааны хүнд мэс заслыг ямар ч үнэ төлбөргүйгээр хийж охин бүрэн эдгэрсэн.

    3. Inha University Hospital

Инха Их сургуулийн дэргэдэх эмнэлэг нь роботтой хавдрын мэс засал, хавдрын үсэрхийлэл, зүрх, тархины судас зэрэг мэс заслаар БНСУ-ын тэргүүлдэг эмч боловсон хүчинтэй шилдэг эмнэлэг.

   4.Католик Их сургуулийн Инчон Сонму эмнэлэг

Урьдчилан сэргийлэх үзлэг, тархины хавдрын мэс засал, урологийн мэс заслаар тэргүүлэх чиглэлийн эмнэлэг.

Тус хамтын ажиллагаа хэрэгжиж эхэлснээр БНСУ-ын тэргүүлэх чиглэлийн шилдэг нэр бүхий 4 эмнэлэгтэй шууд харилцаж, ажиллагдсынхаа эрүүл мэндийн тал дээр телемедицин буюу зайнаас оношлуулах, тухайн эмнэлгүүдэд  хөнгөлөлттэй нөхцөлөөр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндийн визний хөнгөлөлт авах боломж нээгдэж байна.