ICT-2023 Спортын наадам амжилттай болж өндөрлөлөө.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын нийт ажилтны дунд уламжлал болгон зохион байгуулдаг Спортын наадам энэ жил буюу 2023 оны 10 дугаар сарын 06-14 өдөр болж Нэткомчууд бид амжилт дүүрэн оролцож, багийн нийлбэр оноогоор тэргүүлж дахин Шилжин явах цомын эзэд боллоо.
Шатар /эрэгтэй/
1 дүгээр байр - Дорноговь аймгийн газрын ажилтан Харуулбаатар
Шатар /эмэгтэй/
2 дугаар байр - Дорноговь аймгийн газрын ажилтан Энхдэлгэр
Ширээний теннис /эмэгтэй/
1 дүгээр байр - Захиргаа, удирдлагын газрын ажилтан Энхцацрал
3x3 /эмэгтэй/
1 дүгээр байр - МХС ХХК
Цахим спорт PUBG
2 дугаар байр
Волейбол/эмэгтэй/
2 дугаар байр
Волейбол/эрэгтэй/
1 дүгээр байр
Сагсан бөмбөг /эмэгтэй/
2 дугаар байр
3Х3 Шилдэг эмэгтэй тамирчин
Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн - Уянга
Шилдэг волейболын эрэгтэй тамирчин Дархан-Уул аймгийн газрын инженер - Т.Бадрал
Бид бүхний эв нэгдэл, нөхөрлөлийн билэг тэмдэг болсон ICT Sport 2023 спортын наадамд оролцсон баг тамирчид, дасгалжуулагч, тэмцээний бэлтгэл ажилд гар бие оролцон сэтгэл зүтгэл гаргасан ажлын хэсэг, шүүгч, эмч, хөгжөөн дэмжигч та бүхэндээ баярлалаа.