Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Дотоод хяналт, шинжилгээний албаны 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

    Дотоод хяналт, шинжилгээний алба нь 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд компанийн газар, хэлтсүүдийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, эрсдэлийг тодорхойлох, бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр албан даалгавар, зөвлөмж өгч, гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр ханган, шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 2022 онд Санхүү бүртгэлийн хэлтэс, Захиргаа, хуулийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэс, Булган, Орхон, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг, Багануур дүүргийн газар зэрэг 12 газар, нэгжийг хяналт, шинжилгээ үнэлгээнд хамруулсан байна. 

Төлөвлөгөөт ажил, хяналт, шинжилгээ үнэлгээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1. Хяналтаар нийт 9 орон нутгийн газрын 43 сум, 12 РРС, сайтын байр талбай, цамхгийн ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдал, техникийн ашиглалт үйлчилгээ, ХАБЭА-н нөхцөл байдал, компанийн болон төслийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудтай танилцан, газар дээр нь ажиллаж, мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөмж, туслалцаа үзүүлэн ажиллалаа.

2. Компанийн 2021 оны Шилэн дансны цахим системийн хөтлөлт, Шилэн дансны тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд нэгдсэн хяналт, үнэлгээ, 2022 оноос Шилэн дансны цахим системийн хөтлөлт, Шилэн дансны тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтэд улирал тутам хяналт, шинжилгээ хийж, компанийн 2021 оны худалдан авах ажиллагаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох дүрэм, журмуудын хэрэгжилт, үр дүнд хяналт, үнэлгээ хийж гүйцэтгэсэн. 

3. Хөрөнгө оруулалтын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Захиргаа, Хуулийн хэлтэс, Булган, Орхон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг, Багануур дүүргийн газруудад зөвлөмж өгч, албан даалгавруудыг хүргүүлэв.

4. Дээрх газруудад хийгдсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан, дүгнэлтийг үндэслэн компанийн бодлого, чиглэл хариуцсан холбогдох газар, хэлтсүүдэд нийт 40 заалт бүхий зөвлөмжүүдийг хүргүүллээ.

5. 2022 онд хяналт, шинжилгээ үнэлгээ хийгдсэн газруудаас өгөгдсөн албан даалгавар, зөвлөмжийн биелэлтийн тайланг хүлээн авч, биелэлт, үр дүнд хяналт, үнэлгээ хийж, Төв компанийн болон орон нутгийн газруудын удирдлагууд, ерөнхий инженер, ИТА, санхүүгийн ажилтнууд, ялангуяа шинээр томилогдсон ажилтнуудын мэргэжил, ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах, зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэв. 

                                     Дотоод хяналт, шинжилгээний алба