“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ажилчид, албан хаагчид мод тарилаа.

Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хамт олон 2025 оны 10 сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод Хөдөлгөөний хүрээнд " Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа.  Мод тарих үйл ажиллагаанд Дотоод хяналт, шинжилгээний алба болон ЗУГ-ийн Хуулийн хэлтсийн хамт олон оролцлоо. Энэ удаагийн мод тарих үйл ажиллагаа зохион  байгуулагдсанаар Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хамт олон Улаанбаатар хотод нийт 470 гаруй Монгол Улсын хэмжээнд 3 мянга гаруй мод тариад байна.