Монгол Улсын 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан архивын улсын үзлэгийн удирдамжийн 2.1.3 заасны дагуу байгууллагын хэмжээнд байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комисс нь Булган, Орхон, Дархан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн газруудын архив албан хэрэг хөтлөлт, бичиг баримт боловсруулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэн, архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойллоо.

2.2.3-т зааснаар үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд бүсчилсэн сургалт, семинар зохион байгуулахтай холбогдон Архив албан хэрэг хөтлөлт, Архивын өрөөний стандарт, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах арга зүй хичээлүүдийг аймаг дүүргийн нярав, бичиг хэргийн ажилтнуудад танхимаар болон онлайнаар зааж, Булган аймгийн газрын нийт ажилтнуудад болон, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нярав бичиг хэргийн ажилтнуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нийт ажилтны сургалт, ERP программын талаарх сургалтуудыг танхимаар болон онлайнаар орлоо.

Ажиллах бүрэлдэхүүн: Захиргаа, удирдлагын газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Жавзандулам,/ Баримт бичиг нягтлан шалгах комиссын дарга/, Цахим үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярхүү /Архивын улсын үзлэгийн комиссын дарга/ Сургалт, хөгжлийн хэлтсийн ажилтан Х.Оюунцэцэг / Комиссын гишүүн/, Цахим үйл ажиллагааны хэлтсийн бичиг хэргийн ажилтан Х.Бямбасүрэн/ Комиссын гишүүн гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй 2025.10.08 – 2025.10.11– ний хооронд 3 өдөр Булган аймагт ажиллаа.
