МХС компани гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллав.

2019 оны 3-р сарын 21-ний өдрийн 16:00 цагт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-г дамжуулах дадлага сургуулилтад Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Улаанбаатар хотын болон 21 аймгийн газар нэгжүүд оролцлоо.