#
Анхан шатны тусламжийн ээлжит сургалт орлоо

ХАБЭА-н сарын аяны хүрээнд Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэлтсээс зохион байгуулсан эмнэлгийн анхан шатны тусламжийн хичээлийг 4-р сарын 16-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч эмч Б.Батсайхан амилуулах суурь тусламж, цус алдалт, түлэгдэлт, хордлого, наранд цохиулах, гэмтэл бэртлийн үед яаралтай авах арга хэмжээ сэдвүүдээр лекц болон дадлагын хичээл заалаа.