Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит, захирагчийн харъяа байгууллагуудын дундах 4 төрөлт "Шилжин явах цом-2019"-ын тэмцээн 2019 оны 5 дугаар сарын 03-05-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү спорт наадамд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд, нийтийн аж ахуйн болон инженерийн хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд оролцлоо. 🎯🏓🏐🏀⛹️‍♂️⛹️‍♀️🤾‍♀️

Ширээний теннис /эрэгтэй/ 1-р байр МХС ХХК С.Бямбасүрэн

Ширээний теннис /эмэгтэй/ 1-р байр МХС ХХК Л.Баянхангай

Дартс /баг/ 1-р байр МХС ХХК

Гар бөмбөг /эмэгтэй/ МХС ХХК 1-р байр

Сагсан бөмбөг /эрэгтэй/ МХС ХХК 1-р байр

Сагсан бөмбөг /эмэгтэй/ МХС ХХК 3-р байр

Нийлбэр дүнгээр шилжин явах цомын эзэн боллоо.

Баг тамирчиддаа баяр хүргэе.