Харилцаа холбооны салбартаа эхний ГУРАВТ жагслаа

 

Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан салбарын Спорт наадам 5-р сарын 23-наас 30-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Спортын наадамд дартс, шатар, ширээний теннис, цахим, хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр 22 байгууллагын 800 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа өрсөлдүүлэн оролцсон. Наадамд байгууллагаа төлөөлөн нийт 45 тамирчин оролцсоноос 

Дартс төрөлд:

Улаанбаатар хотын сүлжээний газрын хайгуулын техникч О.Цолмон мөнгөн медаль,

Стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Хархүү 4-р байр

Шатарын төрөлд: 

Ерөнхий удирдлагын газрын ажилтан Г.Харуулбаатар мөнгөн медаль,

Технологи ашиглалтын газрын мэргэжилтэн Ч.Энхжаргал 6-р байр

Ширээний теннисний төрөлд: 

Ерөнхий удирдлагын газрын ажилтан Л.Баянхангай хүрэл медаль, 

Ерөнхий удирдлагын газрын ажилтан С.Бямбасүрэн мөнгөн медаль

Хөлбөмбөгийн төрөлд 4-р байр 

Воллейбол эмэгтэй баг тамирчид хүрэл медаль, эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль тус тус хүртлээ. 

Багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ.БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ