Мэдээлэл холбооны сүлжээ ХХК

Монгол орны 21 аймаг 331 сум, суурин газрыг хамарсан 19548 км шилэн кабелийн сүлжээ, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт 13101 холбооны худаг, 1’028'292 погометр урт бүхий сувагчлал, Улаанбаатар хот, 21 аймаг 336 суурин газарт үйлчилгээний болон техникийн байр, 392 холбооны цамхаг бүхий харилцаа холбооны дэд бүтцэд суурилсан үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш нөхцөлөөр үзүүлдэг.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг Монгол хүн бүрт дамжуулан хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх өндөр хурдны хамгийн хүртээмжтэй үндэсний сүлжээ болно.

Хамтран ажиллагч байгууллагууд